-2011 / 04 / 13
“Ц” компанид манаачаар ажилладаг С-ийг 2005.11.02-нд жижүүрт гарахдаа
согтууруулах ундаа ууж сахилгын зөрчил гаргасан хэмээн 2006.06.03-д
компанийн захирал нь түүний үндсэн цалинг 20 хувиар 3 сар бууруулах
шийтгэл ноогдуулжээ. Даргын гаргасан тушаал хуульд нийцэж байгаа эсэхийг
тайлбарлана уу?
-2011 / 04 / 13
Ажилтан “Г” нь ажлын нэг жилд өвчний улмаас удаа дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Байгууллагын дарга нь түүнийг эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцэхгүй хэмээн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-ыг үндэслэн ажлаас халсан тушаал гаргажээ. Даргын гаргасан тушаал хуульд нийцэж байгаа эсэхийг тайлбарлана уу?
-2011 / 04 / 13
Инженер “М” нь 2006.2.15-аас 2 жилийн хугацаатай, сарын 150.000
төгрөгний цалинтай даамлын ажилд орсон. Ажил үүргээ гүйцэтгэж хагас жил
болсон ба өөр барилгын компаниас түүний өндөр ур чадварыг үнэлэн сарын
300.000 төгрөгний цалинтай ажилд орохыг санал болгожээ. “М” өөр ажилд
орох хүсэлтэй байгаагаа ажиллаж байсан газрынхаа даргад мэдэгдсэн боловч
дараахь үндэслэлээр түүнийг ажлаас гарахыг зөвшөөрсөнгүй.
-2011 / 04 / 13
Ажилтан “Б” нь ажлын байран дээрээ согтуу явж байгаад цехийн
мастертайгаа тааралджээ. Маргааш нь байгууллагын дарга нь ажлын байран
дээрээ согтуу байж байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан
сахилгын “ноцтой зөрчил” гаргасан хэмээн хөдөлмөрийн тухай хуулийн
40.1.4-г үндэслэн ажлаас халах тушаал гаргажээ. Даргын гаргасан тушаал
хуульд нийцэж байгаа эсэхийг тайлбарлана уу?
-2011 / 04 / 13
Тухайн хүний тухай товч танилцуулга нь түүнийг танихад хангалттай бус
гэж үздэг болжээ. Career Builder нь нэгэн судалгааг явуулсан байна. Ажил
олгогчдын 45% нь төрөл бүрийн сүлжээгээр тохирох ажилтанг хайдаг байна.
Өнгөрсөн жил гэхэд энэ үзүүлэлт 23%-тай гарчээ. Facebook, LinkedIn,
MySpace гэдэг сүлжээ нь ажилд хүн авахад илүүтэй ашиглагддаг байна. Ажил
олгогчийг юу татгалзуулдаг вэ? Жишээ нь, янз бүрийн хамаа намаагүй
байдалтай гарсан өөрийн чинь фото зургууд.
-2011 / 04 / 11
Ажлын байранд боловсрол мэдлэг, ур чадвараас гадна нас хүйс гэх мэт
шалгуур заах нь их тул эмэгтэйчүүд маань хүссэн ажилдаа орж чадахгүйн
улмаас ар гэрээ тэжээх амь зуулгаа залгуулахын тулд ямар ч хамаагүй
ажилд орж эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байна. Гэвч эмэгтэй хүн
ажиллахыг хориглосон ажлын байр гэж бий. Эмэгтэй хүний биеийн онцлог үл
тохирох ажлын байранд ажиллах нь үргүйдэл, савны хавдар гэх мэт хортой
нөхөж баршгүй хохиролд хүргэдэг учраас эмэгтэй хүн ажиллахыг хориглосон
ажлын байрны жагсаалтыг Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 1999 оны
08 дүгээр сарын 13-ны өдрийн А/204 дүгээр тушаалаар баталсан ба үүнд
дараах 12 төрлийн 74 ажлын байр багтдаг байна.
-2011 / 03 / 24
Ажлын байрны шинжилгээ, хүний нөөцийн төлөвлөлтийн үндсэн дээр хичнээн хүн шинээр авах шаардлагатай вэ гэдгийг мэдэж болно. Өөрөөр хэлбэл, хүний нөөцийн менежментийн эдгээр үе шатууд нь хоорондоо харилцан уялдаа холбоо бүхий тодорхой дэс дараалалтай чиг үүргүүд юм. Байгууллага сул чөлөөтэй байгаа орон тоонд тухайн ажлын байрны шаардлагыг хангах хүмүүсийг сонгож авахын тулд өрсөлдөөнийг хангах тооны ажиллахыг хүсэж байгаа хүмүүсийг цуглуулах хэрэгтэй болдог. Ер нь тухайн байгууллагад ажилд орохыг хүсэгчдийн тоо олон байвал, нэг талаас түүний нэр хүнд зах зээл дээр өндөр байгааг, нөгөө талаас хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилж байна гэж ойлгож болох юм. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагын дүр төрх сайн байна л гэсэн үг. Байгууллагын дүр төрх сайн байх нь чадварлаг ажиллагчдыг өөртөө татах боломжийг хангаж өгч байдаг сайн талтай.
-2011 / 03 / 23
Иргэдээс төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нэгдүгээрт, иргэдийн зүгээс төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, гарч байгаа алдаа дутагдал, зөрчил гажуудлыг арилгах, хоёрдугаарт, өөрсдийнхөө зөрчигдсөн эрхийг сэргээж, төрөөр хамгаалуулах, гуравдагуурт, хууль ёс, нийгмийн хэв журмыг сахиулах талаар иргэн, төр хоёрын харилцааны тэгш эрхийн хэрэгжилтийн чухал механизм юм. Үүгээрээ иргэдээс төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрх бол иргэдийн улс төрийн эрхийн нэг төрөл болдог.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсэгт төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж заасан юм.
-2010 / 12 / 04
Манай сайтын эрхэм гишүүн танд
Монгол Улсын Дээд Шүүхийн 33 дугаар тогтоолыг татан авахаар байрлууллаа...